(Монгол) 2026 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ХУВААРЬТ НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРИЙГ БАТЛАВ

Sorry, this entry is only available in Mongolian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Хэвлэлийн мэдээ

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЦАГИЙН ХУВААРИЙН ЗӨВЛӨЛ

2026 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ХУВААРЬТ НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл”-ийн 2025 оны III дугаар хурал 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, гадаад болон дотоодын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцэн 2026 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх  зуны улирын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг баталлаа.

2026 оны олон улсын зуны хуваарьт нислэгт дотоод болон гадаадын нийт 17 агаарын тээвэрлэгч 22 чиглэлд 10905 нислэг үйлдэхээр төлөвлөгдсөн байна.

Энэ нь 2025 оны зуны улирлын хуваарьт нислэгтэй харьцуулахад 9.1 хувийн өсөлттэй байна.

 Үүнээс “МИАТ” ТӨХК-ний нислэг нь өмнөх оноос 16,7%-иар, “Хүннү Эйр” ХХК-н 72,7%-иар, JSC KRASAVIA 140%-ийн өссөн үзүүлэлттэй байна.

2026 оны зуны улиралд МИАТ” ТӨХК нь шинээр БНХАУ-ын Эрээн, “Хүннү Эйр” ХХК нь шинээр БНХАУ-ын Өрөмч чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөгдсөн.

Орон нутгийн агаарын шугамд “МИАТ” агаарын тээвэрлэгч 7 чиглэлд 1048, “Хүннү Эйр” агаарын тээрвэрлэгч 1 чиглэлд 120 нислэг үйлдэхээр төлөвлөгдсөн байна.

—оОо—