2026 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зуны улирлын хуваарьт амжилттай шилжлээ. Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба нь 2026 оны зуны улиралд олон улсын өнгөрөлтын нислэгт 13 улсын 37 агаарын тээвэрлэгчийн 189302 нислэг, олон улсын хөөрөлт буултын нислэгт 6 улсын 18 агаарын тээвэрлэгчийн 11077 нислэг, орон нутгийн хөөрөлт буултын нислэгт 2 агаарын тээвэрлэгчийн 1168 нислэг төлөвлөж холбогдох алба салбарыг нислэгийн төлөвлөлтийн мэдээллээр ханган ажиллаж байна.
